
Терроризмтэй тэмцэх, гэмт явдлын улмаас олсон орлогыг нуун дарагдуулахтай тэмцэх “Ази-европын бүлэг нь мансууруулах бодисын хууль бус эргэлт, мөнгө угаах явдалтай тэмцэх олон улсын байгуулага болох ФАТФ-ийн салбар бүтэц болох бөгөөд тус бүлгийн энэ удаагийн хуралдаанаар “Хувийн салбарт эрсдэлийг харгалзан үзэж төлбөр тооцоо хийх шинэ аргууд” , “ Терроризм, гэмт явдал, мансууруулах бодисын хууль бус эргэлтийг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх нь“ сэдвээр илтгэл, мэдээллийг хэлэлцэж оролцогч улсуудын хооронд хамтран ажиллах хэлэлцээр, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ.
Энэ дашрамд дурьдахад ФАТФ нь мөнгө угаах зорилгоор банкны систем болон санхүүгийн бусад байгууллагуудыг хууль бусаар ашиглах явдалтай тэмцэх үндсэн зорилготой олон улсын томоохон байгуулага бөгөөд 1990 оны 4 дүгээр сард байгуулагдсан байна. Байгуулагдсан цагаасаа хойш тус байгууллага мөнгө угаах явдлыг илрүүлэх таслан зогсоох зорилгоор олон улсын хэмжээнд зайлшгүй дагаж мөрдвөл зохих 40 гаруй стандарт, зөвлөмжүүдийг боловсруулан гаргасан байна.
ФАТФ нь дэлхийн томоохон улсууд болох Канад , БНХАУ, АНУ, ХБНАГУ, Англи зэрэг 34 гишүүн орныг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Европын комисс, Персийн булангийн араб орнуудын хамтын ажиллагааны зөвлөл гэсэн бүс нутгийн 2 байгууллага бүхий томоохон бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм.
ФАТФ-ийн Ерөнхийлөгчөөр ОХУ-ын иргэн Владимир Павлович Нечаев ажиллаж байгаа бөгөөд энэхүү 20 дахь удаагийн хуралдаанд оролцож, ФАТФ-аас болон ерөнхийлөгчөөр томилогдон ажиллах хугацаанд хийсэн ажлын талаар танилцуулсан байна.
Манай улсын хувьд мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, терроризмийг санхүүжүүлэх явдалтай тэмцэх талаархи ажлын дадлага туршлага дутмаг байгаа бөгөөд цаашид энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх арга ажиллагаанд суралцах, Олон улсын холбогдох байгууллагуудаас гаргасан стандарт, зөвлөмжийг судлан хэрэгжүүлж ажиллах явдал нэн чухал байна гэж үзсэн байна.