Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, гол усны түвшин нэмэгдэж байгаа талаар холбогдох албаныхан сануулсаар байгаа. Гэвч иргэд амралт, чөлөөт цагаа голын эрэг дээр өнгөрүүлэх нь ихсээд байна. Үүнтэй холбогдуулан болзошгүй осол гарч байгааг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 21-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын II багийн нутаг “Холтос нуга” гэдэг газар “Эгийн гол”-ын усанд 18 настай, эрэгтэй О.Өнөзаяа осолдсон байна. Одоогийн байдлаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа гэнэ.



















































