
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эмнэлгийн урд баригдаж байгаа барилгын суурин давхарт зам индүүний машинд хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 20:59 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 17х17метрийн хэмжээтэй цахилгаан шатны ухсан нүхэнд зам индүүддэг жижиг оврын авто машин унаж нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүн дарагдаж нас барсан байсныг гаргаж, дүүргийн цагдаагийн бүрэлдхүүнд цогцосыг шилжүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/