Хан-Уул
дүүргийн 4 дүгээр хороо, Вива ситигийн И-1 байшингийн харалдаа Туул
голын усанд 2 хүн гараараа даллаад тусламж гуйгаад байна гэсэн дуудлагыг
22:24 цагт өгснөөр Эрэн хайх аврах салбарын тасгийг гаргахад 56 настай,
эрэгтэй, нэр хаяг нь тодорхойгүй 50 орчим насны хүмүүс согтуу голын дундах сайран дээр байсныг аварч гарган анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Баянзүрх
дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн голд машин суусан хөвөөд байна
гэсэн дуудлагыг 00:58 цагт өгснөөр Эрэн хайх аврах салбарын тасгийг
гаргахад Пропокос, Аксент загварын автомашинуудыг шаварт суусан, голд
урсаж байсныг татаж гаргасан.
Сүүлийн үед хур тунадас их байгаа учир машинтайгаа шавар шалбаагт суухаас сэргийлэх хэрэгтэйг НОБГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/