
СБД-ийн 6 дугаар хорооны нутаг дахь “Худалдаа хөгжлийн банкны салбарт 04-р сарын 20-ноос 06-р сарын 23-ны хугацаанд теллер Э орлого авах 7 ширхэг 20.000-тын хуурамч дэвсгэрт илэрлээ гэж өргөдөл гаргасны дагуу СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Иргэн та хэн нэгнээс бэлэн авсан тохиолдол мөнгөн тэмдэгтээ сайтар шалгахгүй бол санаатайгаар санаандгүйгээр аль нь ч байсан мөнгөн тэмдэгт зарж борлуулж, бусдад дамжуулсан тохиолдолд хариуцлага хүлээнэ гэдгийг ЦЕГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/