
СБД-ийн нутаг дэвсгэрт “Баянбүрдийн тойргийн замын хойно үл таних залууд цүнхтэй эд зүйлээ дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг өчигдөр ЦЕГ-т өгсөнөөр дуудлагаын дагуу очиж шалгажээ. Ингэхэд СБД-т оршин суух 25 настай Ч-ийн "Samsung S4" гар утас, 200.000 төгрөг, иргэний цахим үнэмлэх, гоо сайхны хэрэгсэлтэй цүнхийг оршин суух тодорхой хаяггүй 25 настай Б зодож дээрэмдсэнийг илрүүлэн, хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/