
Хуульзүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдож, хар тамхины хэргээр саатуулагдаад буй Г.Сарангэрэлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Түүнийг хар тамхи олж авсан хэрэгт буруутгаж Эрүүгийн хуулийн 192.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Уг зүйл ангиар хүлээлгэх хариуцлага нь хоёр жил хүртэлх хоригдох ял юм. Түүний шүүхийн тов гарах хараахан болоогүй байгаа талаар албаны эх сурвалж хэллээ. Юутай ч шүүх хурал нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох юм.
Д.Ундрах /24tsag.mn/