“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашигласан, олборлосон эсэх хэргийг энэ сарын сарын 23-нд шүүхэд шилжүүлсэн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.Мөрдөн байцаалтын явцад Ц.Мянганбаяр нь Өвөрхангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг 18 хүнтэй бүлэглэн энэхүү хэргийг үйлдсэн болохыг тогтоосон аж. Энэ хэрэгт “Монгол газар” болон тус хамтарч ажилладаг Өвөрхангай аймгийн “Зул мөнх”, “Бадмаараг”, “Шар зүлэг”, “Шинэ уянга” зэрэг компанийг шалгаж байгаа юм байна.
24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)