
“Microsoft” компани үинээр зах зээлд худалдаалах гэж байгаа “Nokia X2”загварын шинэ гар утсаа танилцууллаа. Энэ нь тус компани Финляндын алдарт Энэ нь тус компани Финляндын алдарт “Nokia” брендийн нэгжийн үйлдвэрлэлийг худалдаж авснаас хойш анх удаа гаргаж буй гар утас юм. Шинэ утас нь “Windows” үйлдлийн системтэй төстэй загварыг ашиглаж хийсэн “Андройд” үйлдлийн системтэй гэдгээрээ онцлогтой ажээ. Ирэх сард худалдаанд гарах уг утас нь хэрэглэгчдийг “Cloud” үйлчилгээнд татах зорилгоор хийгдсэн олон функцуудтэй гэдгээрээ давуу талтай ажээ. Дэлгэцний хувьд өмнөх загвараасаа бага зэрэг томорч 4.3 инч болсон нь “Apple”-ийн “I Phone 5s” загвараас 0.3 инчээр илүү байгаа юм. Энэхүү утас нь ирэх сард 99 Евро буюу 135 ам.доллараар үнэтэйгээр зах зээлд худалдаалагдах ажээ.