Мягмар гаригт болсон тоглолтын үеэр Уругвайн довтлогч Луиз Саурез Италийн хамгаалагч Жеорж Чиеллинийн мөрнөөс хазсан хэрэг дуулиан тариад байна. Тэмцээний үеэр Саурезыг шийтгээгүй ч FIFA-ийн сахилгын хороо энэ хэргийг шалгаж эхэлжээ. Уг ноцтой зөрчлийн улмаас Саурезэд хамгийн доод тал нь хоёр тоглолт өнжүүлэх, дээд тал нь хоёр жил хүртэл тоглуулахгүй байх шийтгэл оноох юм. Уругвайн багийн менежер Оскар Табараз “Дэлхийн аваргын тэмцээнд ийм ноцтой зөрчил гаргасан учир хөнгөхөн шийтгэл оноохгүй гэж бодож байна” хэмээн ярьжээ. Суарез өмнө нь 2010 онд Голландын тамирчныг хазсаны улмаас долоон тэмцээнд оролцох эсэхээ хасуулж байжээ. Мөн 2013 онд Английн тамирчныг хазаж, 10 тэмцээн өнжиж байсан ажээ.

