Ираны цагдаа нар дэлхийн аваргын тэмцээнд оролцож буй багаа дэмжиж, дуулж бүжиглэсэн гурван хүнийг баривчилжээ. Интернэт сайтад тавигдсан нэгэн бичлэгт дээрх гурван фанат Иранд албадлагын журмаар зүүлгэдэг алчуургүйгээр дуулж бүжиглэж байсан гэнэ. Тус улсын цагдаагийн газрын дарга Тахери “Залуучууд иймэрхүү үйл ажиллагаанд оролцох ёсгүй” гэж хэлсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард Иранд Фаррель Уилльямсын "Happy" видео клипийг дууриан бүжиглэсэн зургаан залууг баривчилсан. Исламын шашинт энэ улсад Барууны соёлыг хатуу хориглодог юм.


Сэтгэгдэл (1)