
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, төмөр замын Засварын дипогийн хойно автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 23:00 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад "Сонота-2" загварын суудлын автомашин, "Хово" загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдөж суудлын автомашины жолооч 42 настай эрэгтэй машины хүрдэнд хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргажээ. Уг иргэнийг ЯТТ 103-ын эмчид шилжүүлэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/