Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 33 дугаар сургуулийн урд гараашаас утаа гараад байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 2х3 метрийн хэмжээтэй гарааш дотор хийн зуухан дээр савтай хоол шатаж байсныг аюулгүй болгожээ.Мөн Хан Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 18 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12:55 цагт өгснөөр Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 3 боодол өвс шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:57 цагт өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хэсэг шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байрны 2 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 14:36 цагт өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд тавилга, эд зүйл шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хорооллын ар талын зам дээр машин шатаж байна гэсэн дуудлагыг 17:06 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад Nissan загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан.
Д.Ундрах /24tsag.mn/



















































