Өчигдөр шөнө E, F хэсгүүдийн сүүлийн тоглолтууд болж Аргентиний шигшээ баг Нигерийн багийг 3:2-оор буулгаж авснаар хэсгээсээ ганц ч ялагдалгүй дараагийн шатанд шалгарлаа. Тэдний гурван гоолын хоёрыг нь шилдэг довтлогч Лионель Месси хийжээ. Тэдгээрийн нэг нь чөлөөт цохилтоос орсон гайхалтай гоол байсан. Месси хэсгийн тоглолтуудаас нийт дөрвөн гоол оруулснаар энэ удаагийн дэлхийн аваргын мэргэн буучдыг тэргүүлж байна. Түүнтэй ижил оноотой тамирчин ганцхан байгаа нь Бразилийн шигшээ багийн шилдэг тоглогч Неймар юм.
Ингээд Лионель Месси чөлөөт цохилтоос хийсэн гоолыг сонирхуулъя.