E хэсэгт өрсөлдсөн Францын баг эхний хоёр тоглолтондоо ялалт байгуулж, Эквадорын багтай оноо тэнцсэнээр шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авчээ. Мөн Гондурасыг 3:0 харьцаатайгаар хожсон Швейцарийн баг шөвгийн 16-д үлдэж чадлаа. Францын багийн дасгалжуулагч Дидье Дешам, Эквадорын багтай өрсөлдөхөд чанга байлаа хэмээн ярьжээ. Эквадортой хийсэн тоглолтонд Францын багт бөмбөг оруулах боломж байсан ч хаалгач Александр Домингез бөмбөгийг хаасан байна. Хэсгээ тэргүүлсэн Францчууд дараагийн удаа Нигерийн багтай тоглоно. Харин Швейцарын багийн хувьд гол тоглогч Шакири гайхамшигтай тоглолтыг үзүүлж, багаа өрсөлдөгчөө 3 гоолоор хожиход нөлөөлөв.



