Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бэлгийн хямралын тодорхой төрөлд зориулсан өвөрмөц эмчилгээ

2014-6-26
0
ЖИРГЭХ

imag1    Бэлгийн хямралын зарим төрөлд зориулсан эмчилгээний маш өвөрмөц аргууд байдаг ба гол зарчмыг танилцуулж байна.

Зогсох-эхлэл аргыг эрт тавьдаг эрчүүдийг эмчлэхэд хэрэглэдэг. Эхлээд эмэгтэй нь  гараараа эрэгтэйн шодойг өдөөж хөвчрүүлсний дараа нь түүнийгээ зогсоодог. Шодойн хөвчрөл аажмаар буурмагц нь дахиж  өдөөдөг. Шодой дахиад хөвчрөх үед эмэгтэй өдөөлтөө дахин зогсоодог. Ийм маягаар эрэгтэй нь дур тавилгүйгээр шодойгоо хөвчрүүлж, сэрлээ хөдөлгөж болдог аргад суралцдаг. Улмаар хос янаглал, бэлгийн хавьтлаа 15-20 минутын хугацаанд  үргэлжлүүлж, эрэгтэй нь дур ханах, тавих явцыг хянаж суралцдаг. Энэ аргын өөр нэг хувилбар нь шодойг чимхэж хавчих арга  юм. Энэ үед эмэгтэй эрэгтэйн тээрхийн хүзүүвч орчмоор нь чимхэж хавчин дур тавилтыг зогсоодог.

Гар хангалга

Дур ханалтын анхдагч хямралтай эмэгтэйг эмчлэх хамгийн үр дүнтэй аргын нэг нь гар хангалга юм. Гар хангалга хийх нь эмэгтэй хүний дур ханах хамгийн магадлал өндөртэй арга гэдэг  нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Иймээс дур ханаж үзээгүй эмэгтэйч үүдийг энэ аргаар эмчилж, дур ханах арга барил  эзэмшүүлэх нь үндэслэлтэй юм. Улмаар эмэгтэй биеийнхээ сэрэл үүсгэгч мэдрэг хэсгүүдээ танин мэдэх төдийгүй дур ханах  тодорхой арга техникийг сурдаг. Хожим нь дур ханахад шаардлагатай зүйлсийн талаар бэлгийн хосдоо хэлэх, мэдүүлэх  боломжтой юм. Гар хангалгыг зарим тохиолдолд эрт тавьдаг эрчүүдэд ч эмчилгээний зорилгоор хийхийг  зөвлөдөг. Энэ нь өмнө хэдий чинээ ойрхон дур ханаж тавьсан байна, дараах дур ханалт нь илүү хугацаа шаарддаг гэсэн физиологийн  үндэслэл дээр суурилдаг. Иймээс ч бэлгийн хавьтлын өмнө гар хангалгаар дур тавьсан бол эрт тавьдаг эрчүүд арай удаан тавьдаг.

imag1

Кегелийн дасгал

Кегелийн дасгал гэдэг нь үтрээний амсрын хоёр талаар өнгөрдөг умдаг-ахар сүүлний булчингийн  агшилтын хүчдэлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн дасгал юм. Энэхүү арга нь анх боловсруулсан эмчийнхээ нэрээр ийнхүү  нэрлэгдсэн юм . Энэ дасгал олон удаа хүүхэд төрүүлж, умдаг-ахар сүүлний булчин нь суларсан эмэгтэйч  үүдэд ач тустай байдаг.

Эмэгтэй жорлонгийн суултуур дээр суугаад шээж байхдаа шээсээ таслах дасгал хийж умдаг-ахар сүүлний булчинг эхлээд  олж мэдэрч сурдаг. Шээсийг ийнхүү таслахад хамгийн их чангарч байгаа нь умдаг-ахар сүүлний булчин юм. Үүний дараа  өдөрт 6 удаа байрлал харгалзахгүйгээр сууж байх үедээ уг булчингаа чангалах дасгалыг тус бүр 10 удаа хийнэ. Эмэгтэй хүн  энэ дасгалыг байнга хийснээр дур ханах болон түүнийг дагалдах мэдрэмжийг нэмэгдүүлдэг сайн талтай.

Үүний зэрэгцээ умдаг-ахар сүүлний булчин чангарах нь бэлгийн хавьтлын үед үтрээ нь шодойг чанга, бариугаар хавчихад  нөлөөлдөг тул эрэгтэйн мэдрэмж, дур таашаалыг ч нэмэгдүүлдэг.

Мөн бэлгийн хавьтлын үед шээсээ барьж чаддаггүй эмэгтэйчүүдэд ч энэ дасгалыг эмчилгээний зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг.

imag1

Ном ашиглаж эмчлэх

Эмэгтэйчүүд өөртөө туслах заавар бүхий ном ашиглаж бэлгийн хямралын зарим хэлбэрийг эмчилдэг тухай зарим эх  сурвалжид өгүүлсэн байдаг. Тухайлбал, дур ханаж чаддаггүй эмэгтэйчүүдийг ийм аргаар үр дүнтэй эмчилснийг судалгаанд  дурдсан нь бий. Жулиа Хиемансын “Becoming Orgasmic: A sexual growth programme for woman” (1976)  номыг энэ зорилгоор өргөн хэрэглэж байжээ.

Харамсалтай нь бэлгийн бусад хямралыг эмчлэхэд зориулсан өөртөө туслах ийм ном цөөхөн байдаг тул энэ эмчилгээ нь үр  дүнтэй эсэхийг нарийн судлаагүй байна.

Эмнэл зүйн эмчилгээ

Сүүлийн арваад жилд бэлгийн зарим хямралын биологийн үндсийг танин мэдэх явдал ихсэж байна. Энэ онцлогтой холбоотойгоор анагаах ухааны болон эмэн эмчилгээ, тэр ч байтугай мэс заслын эмчилгээ хийгдэх боллоо.

Эмийн эмчилгээ

Танин мэдэхүй-зан үйлийн болон бусад сэтгэл заслын эмчилгээний аргатай хавсран бэлгийн хямралыг  эмчлэхэд хэрэглэдэг эмийг нээх ажилд ихээхэн дэвшил гарч байна. Зарим нь шууд бэлгийн үйл ажиллагаанд үйлчилдэг,  зарим нь сэтгэц заслын нөлөөтэй (антидепрессант) билээ.

Эдгээр олон төрлийн эмээс хамгийн ихээр сурталчлагдсан нь 1998 онд худалдаанд гарсан Виагра (силденафил) хэмээх  бэлгийн хавьтлаас нэг цагийн өмнө ууж хэрэглэдэг эм юм. Анх Виаграг эхлээд тархины цусан хан гамж нэмэгдүүлэх  зорилгоор бүтээж байсан бөгөөд туршилтын явцад шодой хөвчрүүлэх үйлчилгээг нь нээсэн түүхтэй. Үйлчилгээний хувьд  энэ эм бэлгийн сэрэл, дур хүслийг нэмэгдүүлдэггүй, харин хөвчрөлийг үүсгэдэг физиологийн үйл явцыг нөхцөлдүүлдэг.  Тухайлбал, шодойн хөвсгөр эдийн гөлгөр булчинг сулруулж шодойд ирэх цусны урсгалын хэмжээг нэмэгдүүлснээр түүнийг  хөвчрөхөд нөлөөлдөг байна. Иймээс Виаграг хөвчрөлийн хямралыг эмчлэхэд хэрэглэдэг.

Виаграгаар эмчилсэн хөвчрөлийн хямралтай 532 эрэгтэйд хийсэн судалгаагаар 69 хувийнх нь бэлгийн хавьтал амжилттай болсон байна. Харин энэ үзүүлэлт ямар ч үйлчилгээг үй эм буюу плацебо уусан хяналтын бүлэгт 22 хувь л байсан байна. Виаграг хэрэглэсэн эрчүүд үр нөлөөнд нь үнэхээр сэтгэл хангалуун байжээ. Толгой өвдөх, нүд эрээлжлэх, оч үзэгдэх зэрэг түр зуурын гаж нөлөө илэрч байсан боловч энэ нь түгээмэл биш байв. Виагра гарснаас хэдэн  сарын дараа түүнийг хэрэглэсэн 16 хүн амиа алдсан нь зүрхний титэм судасны хатууралтай, зарим  нь титэм судсыг тэлэгч нитроглицерин хэмээх эмийг хэрэглэж байсан хүмүүс байсан нь тогтоогдсон юм. Иймээс ч нитроглицерин хэрэглэж байгаа хүмүүс Виаграг хэрэглэхгүй байх заалт бий.

Бэлгийн хямрал нь цусны эргэлтийн эмгэгтэй, зүрхний шигдээс үүсэх эрсдэл ихтэй ахимаг настай эрчүүдэд илүүтэй  тохиолддог тул тэд Виаграг илүү хэрэглэдэг нь үнэн. Гэхдээ ахимаг насны эрчүүдийн дунд Виагра хэрэглэсэн ч, хэрэглээгүй ч зүрхний шигдээс үүсэх эрсдэл өндөр байдаг.

Эрсдэлтэй байсан ч шодойгоо хөвчрүүлэх нь илүү чухал тул Виаграг уух болно гэж цөөнгүй эрэгтэй хүн өгүүлсэн байдаг. Хэдийгээр эрсдэл харьцангуй бага ч гэсэн одоогоор Виаграг зөвхөн эмчийн зааврыг үндэслэн олгож

байна.

Эцэст нь дүгнэхэд Виагра зөвхөн түр зуур хөвчрөлийг сайжруулах үйлчилгээтэй бөгөөд харилцааны бэрхшээл, дур хүсэл буурах зэрэг бусад хямралын үед төдийлэн үр дүнгүй юм. Мөн бэлгийн үйл ажиллагаа нь хэвийн эрчүүдийн бэлгийн  чадавхыг Виагра улам нэмэгдүүлж, сайжруулдаг гэдэг ч ямар нэгэн судалгаагаар нотолсон зүйл үгүй байна.

Шодойд тариа хийх эмчилгээ

Шодойн хөвсгөр эдэд тариа хийж хөвчрөлийн хямралыг эмчлэх арга байдаг. Тариа нь судас өргөсгөж тэлэх үйлчилгээтэй тул шодойн судас өргөсөж цусан  хангамж нь нэмэгдэн хөвчирдөг. Нэгэн судалгаагаар уг тариа хийлгэсэн эрчүүдийн шодойн хөвчрөх хугацаа дунджаар 39  минут байсныг тогтоожээ.

Энэ аргыг шодойн хөвчрөлийн органик шалтгаантай хямралын үед голлон хэрэглэдэг. Мөн органик ба сэтгэл зүйн хүчин зүйл  хосолсон хямралыг танин мэдэхүй-зан үйлийн сэтгэл засалтай хавсарган хэрэглэж болно. Шодойд тариа хийж эмчлэх арга  нь эрчүүдэд бэлгийн хавьтал хийх итгэлийг сэргээж, сэтгэлийн хямралыг арилгахад сэтгэл зүйн эерэг нөлөөлөл үзүүлж  болно. Энэ эмчилгээ хийлгэснээр шодой өвдөх зовиур гарч болох тухай өгүүлсэн байдаг ба үүнийг эмээр намдааж болно. Нэгэн зүйлийг анхааруулахад хэвийн хөвчрөлттэй эрчүүд шодойгоо улам том болгох, хөвчрөлтөө нэмэгдүүлэх  зорилгоор хэрэглэх нь үр дүнгүй ажээ.

Хөвчрөлийн хямралыг соруулт хэрэгслээр эмчлэх


Хөвчрөлийн хямралыг эмчлэх өөр нэг арга нь соруулт хэрэгсэл  хэрэглэх явдал юм. Угтаа резинэн цагирагтай бортого хэлбэрийн хоолойг шодойн гадуур өмсгөж тусгай соруулаар бортгон  доторх агаарыг соруулна. Ингэснээр үүссэн хасах даралтаас болж шодой татагдан хөвчирнө. Шодой хөвчирсний дараа бүрхсэн бортгыг авч, харин шодойн угаар боосон резинэн цагираган боолтыг үлдээнэ. Энэ нь шодойн хураагуур судсаар цус  буцан гарахыг саатуулж шодойн хөвчрөлтийг хадгалахад тус болно. Ийм төхөөрөмжийг чихрийн шижинтэй эрчүүдэд амжилттай хэрэглэсэн байна.

Мэс заслын эмчилгээ буюу “хийлдэг” шодой

Хөвчрөлийн хүнд хэлбэрийн хямралын үед мэс засал хийж эмчлэх арга  байдаг. Тухайлбал, шодойн гүнд хоёр хөндийт гуурсыг суулгадаг. Уг гуурсан  хоолойнууд нь хэвлийн доод хэсэгт суулгасан шингэнтэй уут, шахуургатай холбоотой байдаг. Шаардлагатай үед эрэгтэй  өөрөө шахуургыг шахаж, уутан дахь шингэнийг шодойн хөндий уруу гуурсан хоолойгоор оруулж, улмаар шодойг хөвчрүүлнэ.

Шодойн хөвчрөлийн хямралыг сэтгэл засал, эмийн эмчилгээ хийгээд төдийлэн үр дүнд хүрээгүй үед эмчилгээний эцсийн  хувилбар болгож ийнхүү мэс засал хийдэг. Иймээс ч чихрийн шижин зэрэг органик хүчин зүйлсийн улмаас үүссэн  хөвчрөлтийн анхдагч хямралын үед үүнийг хэрэглэдэг. Харин энэ эмчилгээг хийлгэх гэж буй хүмүүст мэс заслын үед шодойн  зарим хэсгийг өөрчлөх бөгөөд цаашдаа байгалийн жамаар хөвчрөл хэзээ ч  үүсэхгүй гэдгийг сайтар тайлбарлаж өгөх ёстой.  Энэ мэс засал хийлгэсэн эрчүүдийн дөрөвний нэг нь эмчилгээндээ сэтгэл хангалуун биш байсныг судалгаагаар тогтоожээ.  Үүний шалтгаан нь хиймэл шодой нь хөвчирсөн үедээ хэмжээгээр бага байсанд байгаа юм. Мөн хиймэл шодойтой үед дур ханах, тавих үеийн мэдрэмж нь өөр байжээ. Харин шодой нь хөвчрөхгүйн улмаас бэлгийн хавьтал хийх  чадваргүй байсан зарим эрэгтэй бэлгийн хавьтал хийх болсноор барахгүй тэдгээрээс  нэлээд нь хүүхэдтэй болсон байна.

Мэс засал дунджаар нэг цаг хагас үргэлжлэх бөгөөд шодой ба хуухнаг нийлсэн хэсэгт зөвхөн нэг л зүслэг хийдэг. Барууны  орнуудад мэс заслын нийт үнэ нь 10000 орчим ам.доллар байдаг байна.

Үүнээс гадна хагас хатуу силикон савааг шодойд суулгадаг өөр нэг мэс заслын арга байдаг. Энэ арга өртөг хямд, хүндрэл багатай байдаг.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Топ моделиуд хуанлид зориулж нүцгэлэв
Жүжигчин Аманда Сеифрэйдийн нууц зургууд хакердуулжээ
Долоон бүсгүй нэгэн зэрэг тайчив
Фото: “Бригад” киноны Саша Беловын “эхнэр” Максим сэтгүүлд гарчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    3 цаг 59 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    4 цаг 51 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    4 цаг 54 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    4 цаг 58 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    5 цаг 2 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    5 цаг 36 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    5 цаг 39 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    6 цаг 34 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    7 цаг 38 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    7 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    10 цаг 42 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    10 цаг 53 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    11 цаг 9 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    11 цаг 18 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    11 цаг 21 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 25 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    11 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    12 цаг 15 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    13 цаг 11 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    13 цаг 16 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК