
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Токио зочид буудлын хашаанд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 23:14 цагт өгснөөр Аврах гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргахад тус хашаанд 9х15 метрийн хэмжээтэй агуулахын зориулалттай сендвичин байшингийн 4х6 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг, дотор талд эд зүйлс шатаж байсныг унтраасан байна.