
“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын давж заалдах шатны шүүх хурал Улсын дээд шүүх эхэллээ. Тэдний шүүх хуралд УИХ-ын зарим гишүүд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог нар ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан байгаа.
Тэдний зүгээс шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжавт уг хүсэлтээ өгсөн. Улмаар хүсэлтийг хүлээж авсанаар шүүх хурал өнөө өглөө 08.30 цагт эхлэв.
Д.Ундрах /24tsag.mn/