
Өнгөрсөн даваа гарагт "Атар" талхны үнэ нэмэгдэж үйлдвэрээс гарах үнэн нь 1000 төгрөг болжээ. Харин хэрэглэгчид дэлгүүр, заруудаас "Атар" талхыг 1100-1180 төгрөгөөр худалдан авч байна. Уг нь Засгийн газраас "Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд гурилын үйлвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, үйлдвэрлэгчид нэг кг гурилын үнийг 550-730 төгрөгөөс илүү гаргахгүй байх үүрэг хүлээсэн билээ. Гэтэл "Атар Өргөө" компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэнээ мэдэгдсэн нь олны дургүйцэлтэй тулгараад байна. Тэгвэл ШӨХТГ-аас ямар учраас талхны үнээ нэмсэнийг судалж, шалгаж байгаа аж. "Атар Өргөө"-ний хувьд үнээ нэмсэн үндэслэлүүд нь муу байгааг ч ШӨХТГ-аас хэлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)