
Зэвсэгт хүчний 016 дугаар ангид бүртгэлтэй "Т-72" маркийн танк Говьсүмбэр аймгийн нутагт онхолдож, Ж гэх ахлагч ахлагч нас барсан талаарх мэдээллийг бид хүргэж байсан. Эх сурвалжийн мэдээлснээр тус ангиас Дорнод болон Өмнөговь аймаг дахь Зэсвэгт хүчний ангиудруу танк хуваарилж, хүргэж өгөхөөр болсон байж. Гэвч хуваарилагдсан танкуудын нэгнийх нь конс буюу хүчлүүрийн гэмтлийг нь засаад удаагүй байсан аж. Танкчин зассан зүйлээ шалгажи үзэхээр нисэх зурвас дээгүүр хурдтай давхиж, зурвасын төгсгөлд огцом эргэснээс болж онхолдсон гэнэ. Ослын үеэр их бууны гол төмөр гулзайсан байж болзошгүй аж. Тиймээс ОХУ-аас мэргэжилтнүүд авчирч шалгуулахаар төлөвлөсөн сурагтай.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)