
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжинд зам дээр осол болж суудлын автомашин дээр элс ачсан ачааны машин унаж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өчигдөр 08:59 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргасан байна. Ингэхэд "Соната-5" загварын суудлын автомашин дээр "Хово" загварын том оврын ачааны элс ачсан автомашин унаж, суудлын амтомашины жолооч 54 настай, эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Холматро багаж, краныг ашиглан хөнгөн гэмтсэн жолоочийг гаргаж ЯТТ 103-ын эмчид шилжүүлэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/