Португалийн од Кристиан Роналдо хоёр гоол оруулж, Ганын багийг 2:1 харьцаатайгаар хожсон ч аль аль нь дэлхийн аваргаас хасагдлаа. Германы багтай тоглож алдсан 4 гоол Португальд ийнхүү саад болжээ. Португалийн хувьд хоёрдугаар шатанд Америкийн багийг давж гарахад 5 оноо шаардлагатай байсан ч энэ зорилгодоо хүрч чадсангүй. Ганын баг түүхэндээ анх удаа хэсгээсээ шалгарч, чадалгүй тэмцээнийг орхисон байна. Харин Португаль нь чансаагаараа дөрөвдүгээрт бичигддэг шилдэг баг юм.
