Алжирын баг Сао Паоло хотноо болсон тоглолтод Өмнөд Солонгосыг 4:2 харьцаатайгаар хожлоо. Хойд Африкийн энэ улс 32 жил хүлээж байсан түүхэн ялалт байгуулж, шөвгийн 16-д шалгарч үлджээ. Шөвгийн 16-д үлдэх багууд бямба гаригт тодорно. 1982 онд тэд Баруун Герман, Австрийн найрааны золиос болж харамсалтайгаар хасагдаж байжээ. Алжирын багийн тоглогчид Арабын ертөнцийнхөн тэр чигээрээ биднийг дэмжиж байгаа хэмээн ярьжээ.
