Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АПУ компани сүүний үйлдвэрийн нээлтээ хийлээ

2014-6-27
0
ЖИРГЭХ
Аливаа технологийн инновацийг дагаж үйлдвэрлэлийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар, хүний бүтээмж дээшилж байдаг.
Жилд 45 сая литр буюу Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай АПУ ХК-ийн шинэхэн үйлдвэр ашиглалтанд орж, Монгол улсын үйлдвэрлэлийн салбарт томоохон үйл явдал боллоо.

Үйлдвэрлэлийн технологийн салбарт дэвшил болсон уг үйлдвэр нь сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах болон фермийн тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлдэг Германы Гиа (GEA) компанитай хамтран ажилласан бөгөөд барилга угсралтын ажлыг үндэсний 26 компани, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтыг 5 орны 60 орчим мэргэжилтэн хийж гүйцэтгэсэн юм.
1
Аливаа технологийн инновацийг дагаж үйлдвэрлэлийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар, хүний бүтээмж дээшилж байдаг. АПУ ХК-ийн шинэ сүүний үйлдвэр нь EHEDG буюу Европын холбооны сүү боловсруулах үйлдвэрийн стандартын дагуу баригдсан бөгөөд EHEDG нь Тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын стандарт (EN ISO 14159), Хүнсний үйлдвэрлэлийн стандарт (EN1672-2), Асептик хоолойн стандарт (DIN 11864), Зэвэрдэггүй ган холболтын стандарт (DIN 11865), Зэвэрдэггүй ган хоолойн стандарт (DIN 11866)-уудыг баримталдаг хүнсний үйлдвэрлэлийн шилдэг стандарт юм.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын сүлжээндээ нийт 1800 гаруй хүнийг ажлын байраар хангадаг АПУ ХК 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон шинэ сүүний үйлдвэртээ 100 орчим хүний найдвартай, эрүүл, аюулгүй ажлын байрыг шинээр бий болголоо.

“АПУ” ХК бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллан, 2011 онд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000, Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001 Олон Улсын Стандартуудыг авах болзлыг хангаж, олон улсын хэмжээнд хүлээн зөшөөрөгдсөн эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэгч болж чадсан. Сүүний үйлдвэрийн лаборатори нь орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, шинжилгээний арга аргачлалыг нарийвчлал өндөртэйгээр гүйцэтгэх чадвар бүхий лаборатори учир хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллаж байна.

Сүүний үйлдвэр нь Улаанбаатар хот болон Төв аймгийн нутгуудаар сүү цуглуулах 12 цэг байршуулж, 340 орчим малчид фермерүүдээр өдөрт 60-80 тонн шингэн сүүг хүлээн авч фермийн аж ахуйнуудтай байнгын хамтын ажиллагаа тогтоож, фермийн үнээний сүүг үйлдвэрлэлдээ ашиглаж эхлээд байна. Ийнхүү малчин өрхийн үнээний шинэхэн сүү тусгай зөөвөрлөгч машинаар сүүний үйлдвэрт хүргэгдэж, АПУ ХК-ийн Сайн, Маамуу, Цэвэр сүү гэсэн 21 нэр төрлийн бүтээгдхүүн болон үйлдвэрлэгдэж байна.

2МУ-ын ҮХАА сайд Ш.Түвдэндорж: Монголчууд гадны орны сайн туршлагыг эх орондоо нэвтрүүлж чанартай хүнсийг эх орондоо, дотооддоо үйлдвэрлэж байгаа нь өөрсдөө хийж бүтээж үйлдвэрлэдэг болъё гэсэн засгийн газрын бодлого үйл ажиллагаатай нийцэж байгаагаас гадна салбарын цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. 50 сая малтай Монгол Улс цэвэр сүүгээ өөрсдөө боловсруулж, ард иргэддээ хүргэх ийм үйлдвэрүүд улам олон болоосой гэж хэлмээр байна. Мөн малчдын ажил амьдралд маш том дэмжлэг болж байна.




3“Хишигтэн Нүүдэлчин” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Баттөгс:
АПУ компанийн сүүний үйлдвэр нээгдснээр фермерчдэд шинэ боломж нээгдэж байна. Манай “Хишигтэн Нүүдэлчин” фермер бол шингэн сүүгээ тогтмол нийлүүлж байна. Үнийн хувьд тогтвортой, байнгын хамтын ажиллагааны гэрээтэй ажиллана гэдэг манай ажилд бол маш их дэм болж байгаа.




4Дуучин С.Жавхлан: Сүү сүүнийхээ дээд, Монгол газрынхаа ашиг шимийн цэврээр нь хэрэглэж байна гэдэг хэрэглэгч хүний хувьд надад маш таатай байгаа. Мөн АПУ компанийнхан хотын хэт төвлөрлийг бууруулах, залуусыг мал аж ахуй руу уриалах ажил хийж байна. Залуусыг малынхаа ашиг шимийг хүртэх хөдөлмөрт уриалж байгаа учраас тус компанитай миний бие хамтарч ажиллаж байна.



31АПУ компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг:
90 жилийн түүхтэй АПУ компани нь Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний ууган үйлдвэр. Бид энэ сүүний үйлдвэрийн төслийн судалгааны ажлыг 2011 оноос хийсэн. Өнгөрсөн онд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, харьцангуй богино буюу жил гаруйн хугацаанд дуусган үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Энэхүү төсөл маань Монгол Улсад үгүйлэгдэж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний тээвэр ложистик, үйлдвэрлэгч, фермерүүд, малчдын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн цогц төсөл болж чадсан. Хэрэглэгчид хүнсний аюулгүй байдал хангасан, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрдэж байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, зөөвөрлөлтийн горимыг нарийн сахих шаардлагатай байдаг. АПУ ХК “Сайн”, “Маамуу” брэндүүдээ Швед улсын дэвшилтэт эколин савлагаанд үйлдвэрлэж байна. Уг савлагаа нь агаар үл нэвтрүүлэх чанар (Gas barrier), гэрэл үл нэвтрүүлэх чанар (Light barrier), үнэр үл нэвтрүүлэх чанар (Aroma barrier) бүхий дан байгалийн гаралтай түүхий эдээр хийгддэг бөгөөд шингэн хүнсний үйлдвэрлэлд байж болох хамгийн хөнгөн савлагаа юм. Аливаа сав баглааг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр болон байгальд үзүүлэх хор хөнөөл бага байлгахыг шаардах болсон өнөө цагт эколин нь түүхий эд, эрчим хүчний хэмнэлттэйгээс гадна хог хаягдал бага гаргадгаараа хамгийн дэвшилтэт савлагаагаар шалгараад байгаа юм.

Тэмдэглэлт 90 жилийн ойгоо шинэхэн үйлдвэрийн нээлтээр угтаж буй АПУ компани бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ төгөлдөржүүлж, компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж, ийнхүү шинэ сүүний үйлдвэрээ хүлээн авлаа.
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5
5

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    1 цаг 33 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    2 цаг 25 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    2 цаг 28 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    2 цаг 31 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    2 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    3 цаг 10 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    3 цаг 13 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    4 цаг 8 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    5 цаг 12 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    5 цаг 22 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    8 цаг 16 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    8 цаг 27 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    8 цаг 43 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    8 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    8 цаг 55 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    8 цаг 59 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    9 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    9 цаг 49 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    10 цаг 45 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    10 цаг 50 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК