2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хангайн нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчмоор өмнөх өдрөөс 45 см нэмэгдэн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна. Түүнчлэн Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нурууны өврийн Шаргалжуут голын усны түвшин хоногтоо 30-60 см нэмэгдэж үерийн байдалтай байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.Ус судлалын сектор



















































