Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батбаатар: А.Гансүх уучлал гуйгаад ажлаа өгөх хэрэгтэй

2014-6-28
0
ЖИРГЭХ
Өнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны замд Сүхбаатараас Улаанбаатарын чиглэлд явсан автобус замын хажуу руу онхолдож зургаан хүн газар дээрээ амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж, бэртсэн харамсалтай хэрэг гарсан.
    автобусӨнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны замд Сүхбаатараас Улаанбаатарын чиглэлд явсан автобус замын хажуу руу онхолдож зургаан хүн газар дээрээ амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж, бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Дээрх осол гарсан даруйд Зам тээврийн яамныхан болон Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийнхөн түргэн авч шуурхай хуралдсан. Ямартай ч тал бүрийн арга хэмжээг авсны үр дүнд зорчигчдыг аварч чадсан билээ. Мөн гэмтэж, бэртсэн хүмүүст Засаг дарга 40 сая, Засгийн газраас 60 сая төгрөг өгөхөөр болсон. Осол гаргасан  автобусны жолооч нарыг цагдаагийн байгууллагаас хориод буй. Тэднийг ажилдаа хайхарамжгүй хандаж олон хүний амь насанд хүрсэн хэргээр хуулийн дагуу арга хэмжээ авах нь тодорхой. Нэг үгээр хэлбэл тэд шоронд ялаа эдлэхээр нөхцөл байдалтай байгаа. Харин автобусны компани болох “Дайчин сүйх” компанид захиргааны арга хэмжээ авч торгууль тавихаар сураг дуулдаж байна. 

Гэхдээ уг ослын хэрэгт автобусны компани болон жолооч нараас гадна Зам тээврийн яам хариуцлага хүлээх ёстой гэж Монгол улсын зөвлөх инженер, авто тээврийн салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн Д.Батбаатар хэлж байна. Тэрбээр Зам тээврийн яамны сайд А.Гансүхийг уучлал гуйгаад ажлаа өгөх хэрэгтэй гэсэн юм.

hunnddlluun_78-1_1Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-    Хот, хооронд гарсан ослуудаас олон нийтэд мэдэгдсэн нь энэ байна. Түүнээс мэдэгдээгүй өнгөрсөн маш олон хэргүүд байгаа. Ер нь хот хооронд гарч буй осол яг юунаас болоод байна вэ?

-    Монголын замд осол гарахад жолооч, машин хоёрыг л буруутгадаг. Жолоочийн хэргийг шүүхээр оруулаад ял өгөөд л болоо. Гэтэл ослын үр дагаврыг гаргасан хүмүүс зүгээр л үлдчихэж байгаа юм. Эсвэл тухайн автобус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаад захирлыг нь торгоод л өнгөрдөг. Гэтэл авто тээврийн салбарын үйл ажиллагааг зохицуулдаг газар байдаг. Бодлогыг нь хэрэгжүүлдэг яам гэж байна. Яг тус ослын нөхцөл байдлыг хараад байхад зургаан хүний амь нас эрсдэсэн хэргээр тухайн компани болон жолооч нарт хариуцлага хүлээлгээд л өнгөрөх гэж байна. Бусад оронд иймэрхүү осол гарвал сайдаасаа эхлээд ажлаа өгдөг. Тэгэхээр иймэрхүү ослыг дахин гаргахгүйн тулд жолооч анхаарал болгоомжтой зохих дүрэм, журмынхаа дагуу ажиллах ёстой. Мөн эвдэрсэн зүйл байвал засдаг байх хэрэгтэй. Харин автобус компани нь бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл гаргаж үйлчилдэг байх ёстой. Бас төр өөрийн үүргийг гүйцэтгэх хэрэгтэй. Учир нь иргэн таны өмнөөс төр өөрөө гэрээ байгуулдаг юм. Захиалгат үйлчилгээнд танай компани хэдэн машинтай яваарай гэсэн гэрээг төр автобусны компаниудтай хийдэг.  Ингээд тус гэрээнийхээ тодорхой заалтуудаар тус, тусдаа хариуцлага хүлээдэг. Иргэн билет авах юм бол дээрх гэрээний нэг тал нь хэрэгжээд явж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо төр нь хариуцлага хүлээхгүй байгаа юм. Харин аж, ахуй нэгж, жолооч нь л хохироод үлдэж байна шүү дээ. Иймэрхүү осол гарсан тохиолдолд ингэж зохион байгуулна гэсэн зүйл нь тодорхой байх ёстой.

-    Ослын тоог бууруулахын тулд салбар хариуцсан яамнаас юу хийх ёстой гэж боддог вэ?

-   Зам тээврийн яам бүтцээсээ эхлээд буруу зохион байгуулалттайгаар байгуулагдсан. Хяналтын тогтолцоог бүр байхгүй болгосон нь маш буруу. Хяналт бүртгэлийн газар нь машины дугаар зардагаас өөр ажил хийхээ больчихсон байна шүү дээ. Энэ улсын бараг 70-80 хувийг авч яваа авто тээврийн салбарыг хаячихсан байгаа юм. Зам тээврийн яам өнгөрсөн хоёр жилд юу ч хийгээгүй байгаа байхгүй юу. Бодлогын бичиг баримтаа гаргаагүй. Хууль гаргаад өгсөн хоёр жил хав дарчихлаа. Хуулиндаа өөрчлөлт оруулах ямар ч бодол алга. Авто тээвэр заавал тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Хуучин авто тээврийн газрын хэрэгжүүлсэн хөдөлгөөний удирдлагын төвийг эс тооцвол хяналтын механизм байхгүй болж. Тэгэхээр хяналтаа сайжруулах хэрэгтэй.

-    Авто тээврийн салбараа өөд нь татахын тулд хамгийн эхэнд ямар ажил хийх ёстой юм?

-    Хамгийн эхэнд эрх зүйн орчноо боловсронгуй болгох ёстой. Би эрх зүйн асуудлыг хоёр жилийн өмнө ярьсан юм. Зам тээврийн яаманд 12 журам есөн хуулийн төсөл боловсруулж өгсөн. Нэгийг нь ч батлаагүй байна. Өнөөдөр яам ажиллахгүй байсан ч тээвэрчид авто тээврийн салбарыг аваад л явна. Гэхдээ гарч буй үр дагаварт төр оролцох ёстой биз дээ. Хаа сайгүй шинээр зам тавьж байна. Харин тэр зам дээр тавих хяналт алга. Зам тээврийн яам лиценз зөвшөөрөл олгохын төлөө л хөөцөлдөж байна. Бодлогын ажлуудаа орхичихсон. Энэ яам бүтцээ буруу эхлүүлчихсэн. Энэ мэтээр байвал маш олон осол цаашид гарна. Тэгэхээр осол гаргахад хүргэж буй А.Гансүх сайд хариуцлага хүлээх ёстой. Саяын осолд дээр ч гэсэн А.Гансүх уучлал гуйгаад ажлаа өгөх хэрэгтэй.

-    Тэгэхээр авто тээвэрт үйлчилгээ эрхэлж буй аж, ахуй нэгжүүдээ яаж дэмжих ёстой юм?

-    Хотын тээвэрт нөхөн олговор олгодог. Тэгсэн мөртлөө хот, хоорондын тээвэрт нөхөн олговор гэж байдаггүй. Жишээлбэл Баян-Өлгий аймаг руу явах автобус хоёр хүн суулгаад явсан бол тэр хоёр хүнтэйгээ л очдог. Харин хотын автобусууд буудал бүр дээрээс хүн нэмээд суулгаад байх боломжтой. Ийм байхад хотын тээвэрт мөнгө олгоод байна шүү дээ. Бид хот, хоорондын тээврээ харж үзэх ёстой. Хот, хоорондын тээврүүд Цагаан сар, оюутнууд цуглах үед нэг талдаа хүнгүй явдаг. Тэгэхээр иймэрхүү онцгой үеүүдэд нь нөхөн олговрын мөнгийг нь өгөөд явах хэрэгтэй. Тэр мөнгөөрөө тухайн компани нь алдагдлаа нөхөж, ажилчдынхаа цалинг өгнө биз.

-   Сая Эрдэнэ сумын нутагт осол гаргасан автобусны жолооч нойрмог явж байсан гэх яриа байна. Бид жолоочийнхоо ээлж, амралтыг яаж зохицуулах ёстой юм бэ?

-    Хот, хооронд үйлчилгээ үзүүлдэг аж, ахуй нэгжүүдийн бараг 90 хувь нь машины цуглуулга байна. Машинтай хүмүүсийг цуглуулаад компани болгодог. Тэгээд ямар нэгэн зүйл болбол хариуцлагыг жолоочид үүрүүлдэг. Би үе, үеийн жолооч нарыг буруутгахгүй. Тэд маш сайн ажилласан. Харин төр, аж ахуй нэгжүүд тэднийг зөв зохион байгуулалтад оруулж өгөх ёстой. Анх яам байгууллагдахад авто тээврийн салбарыг парк, аж ахуй нэгжийн системд оруулъя гэхэд огт хэрэгжүүлээгүй. Нэг компанийг хориос доошгүй тээврийн хэрэгсэлтэй болгоод засварчин, гагнуурчин, гражны өрөөтэй болгох хэрэгтэй. Тэгээд эргэлтийг нь хол болгочихвол ядаж жолооч нарын ажил амралтын дэглэм зөв мөрдөгдөөд явна биз дээ. Хэн, хаашаа явах нь тодорхой болоод түүнийг нь тээвэр зохицуулагч зохицуулаад явбал болж байгаа юм. Гэтэл өнөөдөр хоёр машинтай компани байна. Тэр хоёр машинаараа өдөр, шөнөгүй зүтгээд л байна шүү дээ. Тэгээд л аюултай үр, дагавар гардаг. Тэгэхээр энэ бүгдийг зохицуулж чадаагүй Зам тээврийн яам хариуцлага хүлээдэг байх ёстой юм.

-   Та зам тээврийн яамыг маш муу ажиллаж байна гэж дүгнэж байна уу?

-  Тийм. Яамны ажилчид бүгд муу ажиллаж байгаа юм биш. Харин шийдвэр гаргадаг гурван хүнийг л муу ажиллаж байна гэж дүгнэж байна. Учир нь авто тээврийнхээ бодлогод нэг удаа ч анхаарахгүй байна шүү дээ.

-    Замын чанарын асуудалд яаж анхаарах ёстой юм?

-   Замчдаа муу хэлэхгүй. Нөгөө л хяналт бас дутагдаад байгаа юм. Замын эвдрэлээс болж осол гарвал тухайн замын байгууллага хариуцлага хүлээдэг хуультай юм. Одоо манайд энэ заалтыг хэрэгжүүлдэг ганц ч газар байхгүй. Магадгүй жолооч замын ховилоос гарах гээд буруу тал руу дараад осол гаргасан байж болно шүү дээ. Ер нь ямар нэгэн осол гарахад харилцан адилхан хариуцлага хүлээдэг байгаачээ. Ганц доод албан тушаалтнууд бус яам ч мөн хариуцлага хүлээдэг байгаач гэж би хэлмээр байна.
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (57)

  • boogii (150.129.140.133)
    Batbaatar Puntsag Monxbayr gesen ene teewriin undesnii towiin dargiin ner zuusen mergejilgui chadwargui malnuud chaddag xund ni suudalaa ogoosoi ichix nuur baimaar ymaa
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.122)
    Ooriig ni ajillaj b.xad ter gazriinx ni ajil unasan olon jil ajillasan turshlagatai gevel xudlaa avtoteevriin salbariig uruudaxad mash ix nemer orgrj yavaa xun
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • hey (119.40.100.222)
    Erdenet-Ulaanbaatar zamd zunduu osol gardag hen ch yaadag ch ugui sh dee
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • зочин (124.158.88.62)
    үүнд гансүх сайд ямар хамаа байна.жолоочийн хариуцлага байна шүүдээ. юмийг жаахан бодолтой бичиж бай.сайд ямар жолоочийг явуулсан биш дээ.жолоо ч нарын ур чадварыг сайн харж авах хэрэгтэй шүүдээ.олон хүний эрдэнэт амийг хариуцаж байгаа шүүдээ.энэ бол сайдад хамаа үгүй ээ. сайн бод
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.113.202)
    хариуцлагагүй жолоочийн балгийг тэр олонд нялзаах хэрэг юун.Энэ нөхөр өөрөө тийм ажил хийж байсан юм бол өөрийнхээ балгийг одоо илчлээд хэрэггүй биз дээ.Ямар нэг үйл явдлын дараа ардын баатар болох гэсэн хүмүүс энэ мэт байх л юм даа чааваас
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.170.68.19)
    gansukh ogtsor...olon hunii amind hurch hariutslaga aldsan said uuruu yos zuiteegeer ajlaa ogoh yostou
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.193.10)
    Энэ Батбаатар чинь ажилаа хийж чадахгүй байна гээд ажлаасаа хусагдсан гэсэн тэгэхээр яаж халсан хүнээ муулахаа мэдэж байна. Тэр жолооч рулиа бариад явж байхад нь Гансүх сайд хажуугаас буруу удирдаад мушгичихсан юм уу тэгээгүй бол яах гэж уучлал гуйх ёстой юм манайхан улс төржихөөрөө дэндүү юм бас жолоочийн авгай нь уучлал гуйж салах ёстой юм уу тээвэрт явахад нь амараагүй нойр муутай явуулсан гээд салах ёстой юм байна л дөөө ккк
    2014 оны 06 сарын 29 | Хариулах
  • tomorzam (103.26.193.5)
    saidiin aav geed vokzaliin darga ruu yarij valiut ariljaanii gazart tureesleh bair ogch bainga demjij ajillahiig shaardaad baisan tuhai unshsan yum baina
    2014 оны 06 сарын 29 | Хариулах
  • gansuh (202.179.13.206)
    ha ha estoi hytswaa enen nowshid tiim setgehui bhgui l de temuujintei yag adilhan sandal shireeteigee uhtelee zyyraldana
    2014 оны 06 сарын 29 | Хариулах
  • ганцэцэг (103.26.193.20)
    харицлагын тог олцоо алга байна.яам тамгын газар ажлаа мэддэг маргэжлийн хүн цөөн байна даа.ер нь хот хөдөөгүй жолооч нарын харижцлагын талаар хөндөх цаг болсон хот дотор ч гэсэн хоорондоо уралдан хүнээ буаацалдан яваа энэ жолооч нарт харицлага байгаа юу.мөн жижиг машины жолооч нар ч гэсэн дээ юундаа яардаг байнаа гарцаар гаргахгүй ногоон гэрлээр дайраад л байх юм даа.одоо ч амьп явахад бэрхтэй болсон цаг шиг байна даа яалтай ч билээ
    2014 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.193.13)
    Said ni ajlaa hiij chadahgui bgaa ni unenshde, osol awaar ih garch bn yadaj niitiin teewerihniig zegzleed uguuch, galzuu soliotoi yumnuud l yawhiin, tohitoi tuhtai urchadwartai 40 s deesh nasnii geh zergeer yadaj jolooch naraa songomoor yum, sawsagnasan zaluuchud l bhiin
    2014 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.32.44)
    Zam Teevriin Yam unen dampuursan gazar. Gansux Jargal 2 ene yamiig idej duusgaj bna
    2014 оны 06 сарын 29 | Хариулах
  • Бидниих (103.26.193.5)
    ЗТЯам маш муу ажиллаж байгаа нь хэний буруу юм бэ?
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.14)
    Gansyx saidiig tomor zamiin asuudalaas bolj l solix geed bgaa bizdee
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Батбаатар (27.123.214.118)
    Миний үед 426 тээврийн компани байсан шүү би барда хэлнэ
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Батбаатар (27.123.214.119)
    Өмнөговь аймагт бгаа машин хулины номертой бгаа бол Хяналтын газрын даргатай ярь даа.би мэдэигүй бна миний 315 а.а.нэгж байгуулга 7000 гаруй жолоч байсан
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.119)
    Та нар шүүмжилсэн сэтгэгдлийг арилгаж бгаа нь ямар учиртай юм бэ болиоч дэ ичмээр юм
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.4)
    өөрөө ийм ажил хийчихээд одоо сайдаа огцоруулчих гээд цаг хугацаа өнгөрөх тусмаа МАН-ынхан маан өөрсдөө хариуцлага хүлээж үзээгүйгээ хүмүүст тохож орхидог цэвэр ариун хүмүүс болж эхлэв үү дээ
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • зочин (202.70.46.205)
    сайдтайгаа муудалцаад Боомтын захиргааны газар очих гэж байна гээд байсан яасан бэ.
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • гашуунсухайт (202.70.46.205)
    Та өөрөө ЗТЯ ны Бодлого Зохицуулалтын Газрын дарга байсан хүн. Та өөрөө энэ Өинөговь аймаг дахь улс хоорондын тээврийн яаж зохицуулсан юм бэ. Яг өнөөдрийн байдлаар энд ямар ч бодлого алга. дуртай хүн нь дуртай машинаа бариад дуртай газраа тээвэр хийж байна. Эрдэнэс таван толгойгоос одоо ачиж байгаа автомашинууд бүгд хулхиний дугаар зүүгээд Ганцмодонд хийлгэсэн хуурамч бичиг баримтаар тээвэр хийж байна шүү дээ. Энэнд та ч бас буруутай. Ямарч зохицуулалт байхгүй. монгол жолоочийн нэр хүнд унаад хятад компаниуд хятадуудаа оруулаад л..... хяналт шалгалт үнэндээ байхгүй.
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.194.115.93)
    Хэдэн онд аль нам барьж байхад тавьсан зам билээ ...?
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Ххххх (103.26.193.19)
    Энэ хvн Албан бичигч боловсруулж чададгуй ажилаач хийж чаддагуй халагдсан гэсэн Уг нь замын нехцелд тааруулж Жолооч хурдаа тохьруулж явна гээд Жолооны дурмэнд цагаан дээр хараар бисэн бгаа
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.116)
    Зөв хө. Сайн шүүмжил хүн хэлэх эрхтэй. Ямар сайдыг ажлаас нь халсан биш
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.116)
    Сайдыг шүүмжилэх буруу юм уу. Ямар нөхцөлд сайд буруудадгүй байхгүй юу. Сайдыг хамгаалахаар та нарт мөнгө өгдөг юм уу. Гансүх 190 сая төгрөгөөр хэвлэлийнхнээр хамгаалуулах гэрээ хиясэн гэсэн сурагтай байсан. Тэгвэл маргааш энэ нөхрыг гутааж өгөх үү. Сонин юм
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.117)
    Сайд ажлаа өгдөггүй юм гэхэд уучлалт гуйж хариуцлага алдсан хүнтэй тооцоо бодох хэрэгтэй биздээ
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.36.77)
    Яасан солиордог амьтан бэ Яахаараа сайд ажлаа өнөх ёстой юм Энэ чинь жолоочийн л хариуцлагагүй алхам шүү дээ Энэ Батбаатар гэдэг нөхөр эрүүл хүн үү сэтгэцийн гэмтэн үү
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.118)
    Аливаа яамны бодлогыг сайд төрийн нарийн 2 л барьдаг шүү дээ. Газрын дарга нэртэй хүмүүс хэзээч шиыдвэр гаргадаггүйг мэднээ
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.118)
    Маш зөв сэдэв хөндөж би дэмжиж бна. Үнэхээр улсаа хөгжүүлье гэвэл тээврээ хөгжүүлэх хэрэгтэй. Яагаад бодлого барьдаггүй сайдыг шүүмжилж болохгүй гэж
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.118)
    Idej uusan barimt n baival huulìin baivuulgagt n uguuch de tiim bish bol hudlaa negniihe bugsii uhaj jah yum be
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.118)
    Зөв юм хэлсэн хүнээ газар доор ортол муулаад байвал ч монгол хөгжинө дөө.
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.32.44)
    Gansux Jargal 2-n mongiig diilexgui bgaa shtee.
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Ч.Дорж (103.10.21.90)
    Энэ нөхөр чинь Замын-Үүдэд байхаасаа хахууль авсаар байгаад дарганцар болсон хүн.Өмнөговь аймгаас нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа хятадын хөрөнгнө оруулагч нарын хахуулийн мөнгөний хүчээр баяжсан, удахгүй АТГ-ын үүд сахих хувьтай нөхөр дөө:
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.119)
    End yariltslagt hun aihaar yum alga da. Yun surtei yum. Aigaad bgaa humuus l no-toi do yanaa
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (27.123.214.119)
    Jargal Gansuh 2-in davraltiig zosooh tsag bolson
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Гансүх (27.123.214.119)
    Сайдыг муулсан хүнийг яадаг юм. Тэнгүүд яавал гэж сайд ялаа хоёрыг сонингоор алдаг байсан. Дахиад бүх булхайг нь дэлгээд өг.
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Цээгий (27.123.214.119)
    Одоо Батбаатарыг газар доор ортол муулна да хөөрхий яах гэж Сайдын өөдөөс яах гэж сарвалздаг бна аа. Чадлаа мэдэхгүй
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Батнягт (27.123.214.119)
    Сайдыг өмөөрч бгаа хүмүүс түүний доодохыг долоодог нуснууд бхдаа. Болилдоо хэн нэг нь хэлж байгдээ
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Цээгий (27.123.214.119)
    Гансүх гэж хэн билээ сайн мэдэхгүй юм. Хэнч мэдэхгүй сайдын тухай яриад яах вэ. Харин хөөрий жолооч машин хоёрыг балбах уу. Ккк боль доо сайдыг шүү жилж болохгүй юу
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Со (27.123.214.119)
    Чиний зөв ЗТЯ дампуурсныг хүн болгон мэднэ. Тогтолцоо яаж засах талаар ярьсан дээр цаашид яах вэ
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.36)
    Юу гэж балайрайд бгаа юм. Баян-Өлгий рүү 2 хүнтэй явлаа юу! Амьдрлаас тасарчихсан хулгайч бэ
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • дорж (27.123.214.119)
    Энэ хүн зөв бичиж ярьсан хүн болгоныг балбаад байвал энэ улс тээвэр яаж хөгжих вэ дэ
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.32.44)
    Ene Batbaatar luu Saidiin ni tuslax avgai l yum bicheed bx shig
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.32.44)
    Gansux said Batbaataraar Yu ch xiilgexgui ix daramtalsan daa. Jargal Gansux 2 ene yamiig ballad bgaa ni bol unen shtee
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.9)
    Батбаатараа битгий улс төрж ***** минь.Чи сайд байсан бол хэний машин осол хийчих бол гээд зам дээр тэнүүчилж явах байсан уу.Нэг автобусны тоормосны асуудал сайдад ямар хамаа байна.Хуцдаг ***** вэ
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.29.144.27)
    Энэ инженер маш зөв ярьж байна.Авто тээврийн салбар үнэхээр уналтанд орчихжээ.Сайдад нь хатуу хариуцлага оноох хэрэгтэй.Үнэнийг хэлснийх нь төлөө яллах хэрэггүй.Бусдын үгийг сонсож сурмаар юм.
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.4)
    санал байна: сайд огцрох ёстой бол компани автобус авах үеээс нь эхлэж сайдаасаа зөвшөөрөл авах хэрэгтэй. авах хийхээ өөрдөө мэдэж шийдээд яг хариуцлага болохоор нь цаашин түлхэж болохгүй олсон орлогоосоо хэдийг өгсөн болоод хэнийг золислох тухай ярьж байна. хариуцлага хүлээвэл хамт хүлээлцэх хүн байна залуудаа энэ тухай ярьж байхгүй яасан бэ.
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Daichin suhiin avtobusand zorchij bgaad hohirogch. (103.26.193.9)
    Та өөрөө ЗТЯ-нд Бодлогыг нь зохицуулж байсан хүн ямар уйвайгүй хүн бэ? та яаг ямар ажил хийж биелүүлсэн бэ? жагсаалтаа гаргана уу? хот хоорондийн автоабусны компаниудаас татаас хэдийг аваад гарсан бэ? Нийтийн тээврийн компаниудын хэдэн компани нь танд хэдэн төгрөгийн хахууль өгч энэ салбар унасан бэ? Гансүх та 2 таарч тохирохгүй хөлөө жийлцэж тэндерээ булаацалдаж байгаад энэ яам тэр чигтээ уналтанд орсны жишээ нь өнгөрөгч оны байдлаар улсын хэмжээнд 41797 зам тээврийн осол бүртгэгдсэнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг 2143 гэмт хэргийн улмаас 423 хүн амь насаа алдаж, 12823 хүн гэмтэж, иргэд байгууллагад найман тэрбум гаруй төгрөгийн эд материалын хохирол учирсан. Хөдөө орон нутагт нийт ослын 8.7 хувь гарсан, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 306 буюу 72.4 хувь, гэмтсэн хүний тоо 556 буюу 43.3 хувь нь бүртгэгдсан. энэ ТООГ та юу гэж бодож байна вэ? Гансүх та 2 сайн ажилласан байна уу? Замын чанрыг та өөрөө мэдэж байгаа. та машинаараа өдөр аүр явдаг биз. та болон таны ажиллаж байсан яаманд хэлэх муу үг олдохгүй байна. Дайчин сүхийг хамгаалах танд шалгаан байгаа та өөрөө мэдэж байгаа биз дээ? таныг Дайчин сүхд таны автобус хүн тээдэг гэсэн шүү.
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    хяналт тавьж шалгаж татаж чангааж байх үүрэгтэй муусайн хурган дарга нар ажлаа хийхгүй байж иймэрхүү үед хэн нэгэнд тал засахдаа дэндүү сайн юмаа. Автотээврийн газар гээд яамнаасаа их эрх мэдэлтэй газрын түшмэдүүд та нар ажлаа сайн хийдэг бол осол аваар бага гарна шүү дээ. Ажлаа мэддэг хүн шиг олон юм донгосоод тийм л юм бол замаа стандартаар нь тавиулаач танайх хяналт тавьдаг нэг субъект нь мөн биз дээ. Одоо энэ тавиад байгаа зам дээр чинь хөвөө гэж байна уу. Дугуй хагархад гараад зам чөлөөлчих хөвөө хаана байна. Зам дээр дайруулчих гээд дугуйгаа нөхөөд зогсож байгаа биз дээ энэ хэдэн жолооч чинь. Хот хоорондын замд хэдэн км тутамд зогсоол байх ёстой вэ. хаана байна
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
    • өөрөө хийгээгүй ажлаа бусдад чихээд сайхан гар энэ асуудлыг хариуцаж байсан гэхээр ... юу гуя гээд өөрийгөө илчилдэг байна
      2014 оны 06 сарын 28
  • зочин (203.91.117.4)
    Зам жолооч 2-оо сайжруулахгүй байж осол бууруулах талаар яриад ч хэрэггүй. Холын тээврийнх гэлтгүй хот доторхи автобусны жолооч чинь 12 цагаар тасралтгүй жолоо бариад явж байхад сайд ямар хамаа байна. Компаний удирдлагууд нь ээлжийн жолоочын мөнгө хэмнэснээс болж осол гарч байна. Хот хоорондын автобусны жолооч нар товчооноос гараад жолоо шилжүүлж архи уугаад явдаг л юм билээ. Энд тэндхийн шугам тендэр авчихаад хэдэн хувьдаа автобустай хүнд шугамаа түрээслээд явж байгаа биз дээ. Хаана байгаа тэр автобаазад байх ёстой засвар үйлчилгээний газар диспетчэр авто, ашиглалтын инженерүүд. Том жижиг гэлтгүй хот доторх хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгчид ядаж ээлжийн жолоочтой засварын газартай байх хэрэгтэй шүү
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.125.130)
    Нийтлэлч ээ, Таны хүслээр болохгүй л болов уу гэж бодож байна.
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.70.46.201)
    Batbaatar ajlaasaa husagdsan yum uu? Ooroo Teevriin salbaraar olon jil togloj baigaa hun sh dee. Hudlaa unen zovshoorol olgoj mongo tsugluulahaas oor yuu hiisen bilee ,ooroo
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.194.114.190)
    Iim ajilaa meddeg.turshlagatai.mergejiliin humuusiig saidaar tavij boldoggui yumuu
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
    • Батбаатар чи гөлийгөөп л, доотох хүмүүс чинь ч гөлийгөөп л, бүгдээрээ яаж мөнгө цохихов гээд л байж байдаг биз дээ, тусгай зөвшөөрөл гэдэг чиг хахиулын мөнгө шүү дээ
      2014 оны 06 сарын 28
  • Зочин (202.21.125.130)
    Яам нь ямар газар дээр нь очоод та нар зүгээр байгаарай гэх биш дээ. Сайд сайн байсан ч осол гардлгаараа гардаг л байхгүй юү. Жолооч нарынхаа ур чадварыг сайжруулж байж осол багасна
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.32.44)
    Zov yarisan bna. Ene Batbaataraar Zam Teevriin yamnii tuxai sain yariulamaar yum bna daa
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • saka (202.179.20.132)
    Gansuh joloochiin aldaanii omnoos ogtsroh uu? ALtanhuyagiig dagaj ***** dolooj bgaa chi ooroo ogtsor doo
    2014 оны 06 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    1 цаг 34 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    2 цаг 26 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    2 цаг 29 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    2 цаг 32 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    2 цаг 37 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    3 цаг 11 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    3 цаг 13 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    4 цаг 9 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    5 цаг 13 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    5 цаг 23 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    8 цаг 16 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    8 цаг 28 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    8 цаг 43 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    8 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    8 цаг 55 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    8 цаг 59 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    9 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    9 цаг 49 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    10 цаг 45 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    10 цаг 50 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК