
Зургадугаар сарын 29-ны өдрийн байдлаар Буянт гол Ховд хот,Хангайн нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчмоорүерийн аюултай түвшинг, түүнчлэн Хангайн нурууны өврийн Шаргалжуут, Байдраг гол Баянбүрд сум, Алтай нуруунаас усжих Ховд гол Өлгий сум, Ховд гол Мянгад сум, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг даван тус тус үерлэж байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус судлалын сектор