
Үнэг одтой, хар бич өдөр
Аргын тооллын: 2014.6.30, Даваа гараг
Наран ургах шингэх: 05.06-20.54
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл үйлдэх,хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цан нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно. Балжиннямтай өдөр.