
09:00 цагт “Олон улсын арбитр: Эрх зүйн танилцуулга болон практик ажиллагаа” сургалтын нээлт Монголын Хуульчдын холбоонд болно.
09:30- 11:00 цагт Стандартчилал Хэмжил зүйн зөвлөлийн хуралдаан болно.
11:00 цагт Төрийн Өмчийн Хороо, "Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо"-той дунд болон урт хугацаанд хамтран ажиллах хамтын ажиллагааны "САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг зурна. Ёслол Төрийн Өмчийн Хорооны хурлын зааланд болно.
11:00 цагт ШУА-н хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Р.Отгонбаяр, А.Д.Цендина нарын “Монгол үсэг бичгийн дээж” номын танилцуулга Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газарт болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн захиалгаар Зайсан дахь эзэнгүй айл руу халдсан талаар хохирсон иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: “Хохирогчдийн холбооноос” долдугаар сарын 1-ний хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнтэй хамтран долдугаар сарын 1-нийг бүү март нэртэй хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:30 цагт: “Гал үндэстэн” холбооноос Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
Монгол Ньюс мэдээллийн төвд
11:30 цагт: Хоёр залууг дуудан зодолдуулж нэгийнх нь аминд хүрсэн бүсгүйн талаар хохирогчийн ар гэрээс хэвлэлийн хурал зарлалаа.
12:00 цагт: Долдугаар сарын 1-нд Чингисийн талбайд болох “Тэврэлдье” өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.