Бразилын баг Чилийг 1:1 харьцаатайгаар хожиж, шөвгийн 8-д шалгарч үлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хөлбөмбөгчин бол Неймар биш Хулио Сезар байлаа. Үндэсний шигшээ багийнхаа хаалгач түүнийг гайхамшигтай байлаа хэмээн орон нутгийн хэвлэлүүдэд магтжээ. “2010 оныг эс тооцвол бид түүний өмнөөс нулимс унагах ёстой. Хоёр удаагийн торгуулийн цохилтыг зогсоосон энэ залуу Бразилыг аварлаа” хэмээн нэгэн фанат ярьжээ. Бразил Чилийн шигшээтэй дөрөв дэх удаагаа учраа таарахдаа тун хүнд тоглолтын эцэст торгуулийн цохилтоор “арайхийн” хожлоо.





















































