Бразил, Чилийн шигшээ багийн торгуулийн цохилтыг үзэж байсан нэгэн шүтэн бишрэгч зүрхний шигдээсээр нас баржээ. 69 настай тэрээр тэмцээний шийдвэрлэх мөчийг ихэд түгшин үзэж байсан гэнэ. Чихрийн шижин өвчтэй түүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч удалгүй амьсгал хураасан гэж Бразилын үндэсний сонин мэдээлэв. Мөн уг тэмцээнийг үзэж байсан 98 хөгжөөн дэмжигчийн биеийн байдал муудсан гэнэ.
