
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны анхаарлыг татад байгаа УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг сүрдүүлсэн гэх этгээдийн талаар ТЕГ-аас мэдээллээ. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын утсанд заналхийлсэн мессэж ирсэн гэх гомдол мэдээлэл анх ЦЕГ-т ирсэн бөгөөд хуулиар хариуцсан гэмт хэргийн дагуу уг гомдлыг ТЕГ-ынмөрдөн байцаах хэлтэст шилжүүлсэн байна. Улмаар тус газраас мэдээллийн дагуу хойшлуулашгүй арга хэмжээ авч, мөрдөн байцаах ажиллагаа явуулсны үр дүнд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг заналхийлсэн этгээдүүдийг олж тогтоожээ. Гэхдээ хэргийг мөрдөн шалгах явцад ямар нэг хүнийг саатуулсан, хорьсон зүйл байхгүй гэдгийг тэд хэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)