
Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнөөс чагнах төхөөрөмж илэрсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл ТЕГ-аас дөнгөж сая мэдээлэл хийж, энэ асуудлаар ингэж ярилаа. Тодруулбал, "Шинэбаатарын өөрийнх нь хүсэлтийн дагуу манай мөрдөн шалгах хэлтсээс тухайн өрөөнд шалгалт хийсэн. Тэгэхэд албан өрөөнөөс нь харах болон сонсох төхөөрөмж илэрсэн байгаа. Энэ үйлдэлд манайхаас эрүүгийн хэрэг үүсгэн Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)