
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 11 дүгээр байрны ард автозам дээр зам тээврийн осол болж машин доор хүн байна гэсэн дуудлагыг 19:02 цагт өгснөөр Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад “Mazda bongo” загварын бага оврын ачааны автомашин доор овог, нэр, хаяг нь тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүн осолд орж нас барсан байсныг цогцосыг гаргаж дүүргийн замын цагдаагийн тасгийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн байна.
Д.Ундрах