Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 5 дугаар гудамжинд 2 айл усанд автсан байна гэсэн дуудлагыг 05:57 цагт өгснөөр дүүргийн Эрэн хайх аврах салбарын тасгийг гаргахад 5 ханатай гэр, 6х7 метрийн хэмжээтэй байшин усанд автаад ус нь шингэсэн, уг айлууд нь нам доор газар байрлалтай байсан тул зөвлөгөө өгөөд буцсан.Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Тэнүүн хотхоны 25 дугаар 1 дүгээр орцны давхрын гарааш усанд автсан байна гэсэн дуудлагыг 06:10 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ийн Аврах гал унтраах 35 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтайгаар тогтсон усыг мотопомпоор соруулж, усыг зайлуулах арга хэмжээ авсан.
Д.Ундрах


















































