
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн 1 дүгээр гудамжинд хураалттай эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 11:42 цагт өгснөөр Аврах гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргахад хог шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн хажууд хог шатаж байна гэсэн дуудлагыг 12:51 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 56 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 18:46 цагт өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, дүүргийн хойд талд 1029 дүгээр трансформатор шатаж байна гэсэн дуудлагыг 19:37 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад цахилгааны кабель утас шатаж байсныг аюулгүй болгосон.