Монгол Улсаас Хонконгод сууж байсан консул н.Оюун-Эрдэнэ нь 42 давхраас унаж амь насаа алдсан хэрэг энэ сарын эхээр гарсан байна. н.Оюун-Эрдэнийн хувьд энэ оны эхээр Монгол Улсаас Хонконгод суух консулаар томилогдсон бөгөөд долдугаар сарын 29-ний өдрөөс ажлаа хийж эхэлсэн байна. Талийгаачийн амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэж түүний гэр бүлийнхэн үзэж байгаа юм байна. Учир нь талийгаач хэдэн сарын өмнө ойрын хүмүүстээ “Намайг хүн дагаад байна” гэж хэлж байжээ. Мөн талийгаач гурван охинтой бөгөөд тэд бүгд АНУ-ын иргэншилтэй ажээ.
Уг хэргийг Хонконгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.
24tsag.mn





















































