
"Петро Чайна Дачин Тамсаг" компанийн Норд Бенз маркийн ачааны автомашинд 240 кг зэс нууж хил давуулах гэж байсны Дорнод аймгийн мэргэжлийн хяналтынхан илрүүлжээ. Тус компанийн газрын түүхий тосыг тээвэрлэдэг тээврийн хэрэгслүүдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Хүнсний чанар, аюулгүй байдлын улсын байцаагчид гэнэтийн шалгалт хийж хууль бусаар авч явсан зэсийг илрүүлсэн байна. Хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/