Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүх болох Хонконгт суугаа Ерөнхий консулын газрын ажилтан О нь энэ сарын 8-ны өдөр золгүй байдлаар нас барсан талаар бид мэдээлсэн. Талийгаач эмэгтэй 42 давхар барилга дээрээс унаж амиа алдсан байна. Түүнийг ямар учраас ийн амиа алсданыг Хонконгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.Талийгаач эмэгтэй өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсаас Хонконгод суух консулаар томилогдсон байна. Харин ажилдаа өнгөрсөн долдугаар сард 29-ний өдөр орсон гэнэ. Ажилдаа албан ёсоорр томилоглож ес дэх хоног дээрээ харамсалтайгаар амиа алдсан байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар Консулын ажилтанг амиа алдсан талаар тэнд сурдаг оюутнууд янз бүрийн зүйл ярьж байгаа аж. Гэхдээ консулын ажилтан О нь хэдэн сарын өмнө хамт амьдардаг хүмүүстээ "Намайг хүн дагаад байна. Нэг хүн өдөржин дагасан. Яагаад дагаад байгааг мэдэхгүй байна" гэж ярьсан байна. Тиймээс хүмүүсийн дунд гадны нөлөөтэй амиа алдсан гэх яриа гараад байгаа аж.
Д.Дуулим






















































