
Монголын улсын өмчит Таван Толгойн нүүрсний уурхайн ойролцоо баригдах цахилгаан станцын гол хэрэглэгч нь Оюутолгой компани байх юм. Төслийн ажил хэрэгжсэнээр 2017 он гэхэд орон нутгийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг хангах ажээ. Оюутолгой одоогийн цахилгааны эх үүсвэрээ Хятадын улсын өмчит "Өвөр Монголын эрчим хүч" корпорациас нийлүүлдэг.
“Turquoise Hill” компанийн гүйцэтгэх захирал Кэй Пристли “Хамтын ажиллагааны гэрээ Оюутолгойн тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, эдийн засгийн чухал ач холбогдолтой” хэмээн ярьжээ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
"Yahoo news" агентлагт онцолсноор энэ төслийг хэрэгжүүлсэнээр Өмнөговийг удаан хугацаагаар эрчим хүчээр хангах стратегийн чухал ач холбогдолтой ажээ.
Сэтгэгдэл (2)