
өнгөрсөн зургаадугаар сарын 21-ны өдөр БГД-ийн 11-р хороо Телевизийн зам, Эх нялхасын эмнэлэгийн зүүн хойд уулзварт марк дугаар тодорхойгүй автомашины жолооч нь “Нэткапитал Финанс” ББСБ-ын “Hyundai Accent” автомашиныг мөргөөд ослын газраас зугтаасан хэргийг иргэн Б үйлдсэнийг,
түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө СХД-2 Орбитын 59-р гудамжинд амины “Toyota Mark-2” автомашины жолооч нь 3-н айлын хашаа, 1 айлын гэр дайрч хашаан дотор зогсож байсан “Hyundai Avante”, “Hyundai Accent” автомашинуудыг мөргөөд осол хэргийн газраас зугтаасан хэргийг Т нар үйлдсэн болохыг илрүүлжээ.
Иргэн Та авто зам тээвэр осол гаргасан үедээ үүргээ гүйцэтгээгүйн улмаас хуулийн дагуу дараахь шийтгэлийг хүлээнэ.
216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах
216.1.Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
216.2.Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Харин алдаанаа ухамсарлан осол гэмтэлд өртсөн иргэнд шуурхай тусламж үзүүлэн, хэргийн газрыг орхихгүй байх нь ял шийтгэлээс хөнгөрүүлэн үзэх давуу тал болдгийг санаж аваарай.
Д.Ундрах /24tsag.mn/