Энэ сарын 1-ний өглөө 05.00 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Чингис хаан нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хотыг зорин явсан тээврийн хэрэгсэл иргэн Д гэгчийг дайрч амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарчээ. Улмаар тухайн хохирогчийг дайрчихаад жолооч хэргийн газрын орхин явжээ. Тиймээс энэ хэргийг тогтоохоор цагдаагийн байгууллагын ажиллаж байна. Тэгвэл энэ гэмт хэргийг харсан хүн байвал мэдээллийг өгөхийг хүсч байна.

