Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арилжааны банкууд 888 төслийн мөнгийг өндөр хүүтэй эргэлдүүлсээр байх уу?

2014-9-04
0
ЖИРГЭХ
 Улсаас 5 орчим хувийн хүүтэй авч зах зээлд 9 хувийн хүүтэй нийлүүлнэ гэсэн мөнгөө жилийн 20 орчим хувийн хүүтэйгээр зах зээлд гаргаж дундаас нь 11 хувийн ашиг хүртээд байгаа нь хэнд ч ойлгомжтой нууц биш

11794_801Засгийн газраас чингис бондын 1/3-ийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд олгохоор шийдвэр гарч үүний дагуу сонгон шалгаруулалт явуулснаар тэнгэрээс унасан гэмээр 888 төсөл дээн тунасан цаг саяхан.  Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт 7.3 их наяд төгрөг хэрэгцээтэй байгаагаас үйлдвэрлэгчид 4.2 их наяд төгрөгийн зээлийг засгаас хүссэн байна. Үүний үр дүнд 40 мянган ажлын байр шинээр бий болж эдийн засагт 9 их наядын эерэг үр дүн авчирна гэсэн тооцоог ч манай хөгжлийн банкныхан гаргаад байсан. Гэвч зээлийг төр өөрөө зохион байгуулж олгохоор үргэлж л танил тал, авлигын асуудал давхар яригдаж байдаг юм хойно 888 төслийг санхүүжүүлэх ажиллагааг арилжааны банкуудад шилжүүлсэн юм. Гэтэл эдгээр 888 төслөөс ердөө 105 нь л арилжааны банкны болзолыг хангаж зээлжих эрхээ аваад байгаа. Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалттайгаар  нийт 275 тэрбум  төгрөгийн 0.9  хувийн хүүтэйгээр тарааж олгосон.

Арга механизмийн хувьд Засгийн газар өөрөө зээл олгохгүй байх нь зөв. Тийм ч үүднээс үйлдвэрлэгчдэд жилийн 9 хувийн хүүтэй  зээл олгох болзолоор Чингис бондын хөрөнгөнөөс арилжааны банкуудад байршуулсан үйлдлийг буруутгах аргагүй юм.

Гэтэл засгаас маш бага өртөгтэй зээлийн эх үүсвэр авсан Арилжааны банкууд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд хомхой сэтгэлээр хандаж байна гэх бизнесмэнүүд эрс олширчээ. Өнөөдрийг хүртэл тэр банк ийм хэмжээний зээлийг 9 хувийн хүүтэй олголоо гэсэн мэдээллийг үйлдвэрлэгчид сонссонгүй. Гэтэл арилжааны банкуудын сарыни 1.8- 2.0 хувь жилийн 20-24 хувийн хүүтэй зээлүүд зах зээлд гарсаар л байгаа юм. Чухам эндээс Арилжааны банкууд Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хувийн ашиг хонжооныхоо төлөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг  бизнесийн өндөр ашгийн төлөө эргэлдүүлээд байна гэх хардлага төрж байгаа юм.

Хэдэн тоо баримтыг нь энд сөхөж үзье. Хөгжлийн банкнаас олгосон 275 тэрбум төгрөгийн ердөө 125 тэрбум төгрөг нь арилжааны банкуудаар дамжиж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл хэлбэрээр гарчээ. Гэтэл 150 тэрбум төгрөгийг Арилжааны банкууд өнөөг хүртэл зах зээлд гаргахгүй байна. Засгийн газрын шийдвэр аль 3-р сард гарч, оны сүүлийн улирал эхэлж байхад яагаад нийт зарцуулах ёстой зээлийн 50 хувь нь гарч чадаагүй байна вэ? гэдэг дээр Ерөнхий сайд эмзэглэж Эдийн засгийн хөгжлийн яам, хөгжлийн банкыг ажлыг эрчимжүүлж зээлээ олгохгүй удаагаад байгаа банкуудтай хариуцлага тооцохыг сануулсан.

Арилжааны банкууд "шалгуур хангасан төсөл ирэхгүй байна" гэх өнөөх л улиг болсон хариултаар албан тушаалтнуудын амийг таглаж суугаа. Гэвч бодит байдал дээр Арилжааны банкууд ийм төрлийн зээл олгох сонирхолгүй байгааг үйлдвэрлэгч, бизнесмэнүүд ярих боллоо. Тэд банкны шалгуур гэгч зүйл нь зүгээр л шалтиг болж хувирсан, өмнө нь хангаад болдог байсан шалгуур нь одоо болохгүй болж, хэт жижиг зүйл дээр шалтиг хэлж зээл олгохоос татгалзаад байгаа гэж гомдоллож байна.  Арилжааны банкууд Улсаас 5 орчим хувийн хүүтэй авч зах зээлд 9 хувийн хүүтэй нийлүүлнэ гэсэн мөнгөө жилийн 20 орчим хувийн хүүтэйгээр зах зээлд гаргаж дундаас нь 11 хувийн ашиг хүртээд байгаа нь хэнд ч ойлгомжтой нууц биш боллоо. Иймд хомхой сэтгэлээр төр засгийнхаа бодлогыг унагаж, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд саад тогтор болоод байгаа Арилжааны банкуудтайгаа Засгийн газар хариуцлага тооцох цаг нь болжээ.

Чингис бондын хөрөнгөнөөс гадна өөр эх үүсвэрийн багагүй мөнгийг арилжааны банкууд  ашгийн төлөө эргэлдүүлээд байгаа баримт үүгээр дуусахгүй. Тухайлбал Х.Баттулга ҮХХААЯ-ны сайдаар ажиллаж байхдаа 278 сая ам.долларыг хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бага хүүтэй зээл олгуулахаар Голомт банкинд байршуулсан байна. Төд удалгүй Голомт банкинд задрал явагдаж эзэд нь нэгнийхээ булхайг дэлгэцгээх болсон. Гадаадын хэвлэл мэдээллээр ч Голомт банкны санхүүтэй холбоотой сөрөг мэдээллүүд гарах болсон билээ. Томоохон хувь нийлүүлэгч Л.Болд тус банкнаас гарснаар банкны санхүүгийн байдал хүндэрсэн гэдгийг зарим эх сурвалж мэдээллэдэг. Үйлдвэр хөдөө, аж ахуйг дэмжих зориулалттай энэ мөнгө Голомт банкны шархыг нөхсөөр өнөөг хүрсэн гэх хардлага үүнээс гарч байгаа юм. Учир нь өнөөдрийг хүртэл Голомт банкнаас тариалан, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжих зориулалттай бага хүүтэй зээл олгохгүй байна. Зээл хүссэн аж ахуй нэгжүүд мөн л шалгуур хангаагүй гэх шалтигаар нь амаа үүдүүлж хугацаа алдсаар байгаа ажээ. Харин эзнээ хүлээсэн тэр мөнгө банкны сефинд хөдөлгөөнгүй хэвтээгүй нь л ойлгомжтой.


                                                                                                                                                                                Т.Цагариг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • zochin (103.26.195.135)
    Ene unen shu. Bankuud amidralaas het tasarsan.. Mongold bizness hiih gej yu baidgiig meddeggui. Oyutnii shireenees banknii ediin zasagch gedeg alban tushaalld tomilogdson zaluus heden too nemej hasaad hunii amidral shiidej suuna. Zeel avna gedeg zarim hunii huvid hezeech bielehgui muruudul bolj baidag.
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.247.23)
    Одоо 888 төслийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банк биш, Хөгжлийн банк шийдэж байгаа ш дээ, юм аа мэдэж нийтлэл бичмээр юм
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
    • Хэ хэ хэ
      нийтлэлээ сайн унш
      2014 оны 09 сарын 04
  • zochin (112.72.13.236)
    Энэ үнэхээр үнэн зүйл бичжээ. Өвлийн хүлэмж гэж жил явлаа. АЛТАНХУЯГ ГОЛОМТ БАНКИНД арга хэмжээ авбал таарна.Банкнууд өгөх ямарч сонирхолгүй юм бна лээ.Шалгарсан төсөл нь ч одоо болтол мөнгөө аваагүй бна.Бондын мөнгө төлөх болхоор Банкууд нь өгч чадахгүй дампуурах вий дээ.Ломбарднаас доор зан гаргадаг шүү.
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • ZOchin (103.14.36.18)
    Ingej ooriihoo bodloor yum bichhee boliochee tanai site heleh gazart ni heleh heregtei
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
    • Чи тэгээд худлаа гээд байгаа юм болов баримтаа дэлгээд асуудлаа бичээч
      2014 оны 09 сарын 04
  • ганц юм хэлье (202.179.20.238)
    ер нь бол Монгол улсын Засгийн газраас том банк гэж байх уу?
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • ЯГ ҮНЭН (202.179.20.238)
    ЧИНГИС БОНДЫН МӨНГИЙГ ЯПОНООС ЖИЛИЙН 5 ХУВИЙН ХҮҮТЭЙ АВСАН. ТЭРИЙГЭЭ ХҮҮГИЙН ТӨЛБӨРИЙН ЭРСДЭЛ ҮҮСЭХГҮЙН ТУЛД ХӨГЖЛИЙН БАНК АРИЛЖААНЫ БАНКУУДАД БАЙРШУУЛСАН. ТЭР МӨНГӨНИЙХ НЬ ХҮҮГ АРИЛЖААНЫ БАНКУУД ӨНӨӨГ ХҮРТЭЛ ХӨГЖЛИЙН БАНКАНД САР БҮР ТӨВЛӨРҮҮЛЖ БАЙГАА ИЙМ Ч ГЭРЭЭТЭЙ. ХАРИН БАНКУУД ЗЭЭЛЭЭ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРТ БИШ ТОМООХОН ЗЭЭЛДЭГЧ НАРТ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛЭХ, БОДЛОГЫН ХҮҮ НЭМЭГДСЭНЭЭС УЛБААЛАН МОНГОЛ БАНКНЫ ҮНЭТ ЦААСЫГ ХУДАЛДАН АВАХ ЗЭРГЭЭР ЭРГЭЛДҮҮЛЖ ЗӨРҮҮ ХҮҮГЭЭС НЬ АШИГ ОЛЖ БАЙГАА НЬ ХЭНД Ч НУУЦ БИШ. ИНГЭЭД ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО ГАЗАР ДЭЭР ШОРОО МАНАРУУЛАН УНАВАА ХӨӨРХИЙ. ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРАА БИШ НӨГӨӨ Л ЭРХ МЭДЭЛТЭЙ МӨНГӨТЭЙ ХСЭГИЙГ САНХҮҮЖҮҮЛСЭЭР БАЙНА ШҮҮ ДЭЭ.
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • nergui (103.11.194.166)
    Ene aldaatai buruu medeelliin eh uisver n haanaas ve?
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
    50 мин
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
    5 цаг 16 мин
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
    5 цаг 28 мин
  • БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    5 цаг 50 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ баг Босни ба Герцеговины шигшээтэй 1:1-ээр тэнцэж фенүүдээ гонсойлгов
    5 цаг 58 мин
  • FIFA WORLD CUP: АНУ-ын шигшээ баг талбайдаа Парагвайн шигшээ 4:1 харьцаатай илт илүүрхлээ
    6 цаг 10 мин
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт Орхон аймагт ажиллалаа
    6 цаг 21 мин
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
    20 цаг 15 мин
  • Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
    Өчигдөр 16 цаг 22 мин
  • Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмнэ
    Өчигдөр 16 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    Өчигдөр 15 цаг 37 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    Өчигдөр 15 цаг 31 мин
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
    Өчигдөр 14 цаг 35 мин
  • Өмнөд Солонгосын шүүх экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлдоо 30 жилийн хорих ял оноолоо
    Өчигдөр 14 цаг 21 мин
  • УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
  • “Их говийн манаач” баримтат кино Болгарын “Golden Femi” фестивалиас АЛТАН ЦОМ ӨРГӨЛӨӨ
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • FIFA WORLD CUP 2026: Өнгөрсөн ДАШТ-ий аварга Аргентины шигшээ багийн энэ удаагийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Имарт × U.S. Embassy 3x3 U14 Basketball Tournament
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Франц Монгол хоёр улсын хөрөнгө оруулалт, бизнес хамтын ажиллагааны боломжууд өргөжиж байна
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК