
UBS телевиз санаачлан зохион байгуулж “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төсөлд салбар салбарын лидер залуус оролцохоо мэдэгдээд байгаа. Тэгвэл урлагийнхан ч гэсэн улс төрд шинэ манлайлагч болж улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэхээр төсөлд нэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр “Камертон” хамтлагийн нэгэн гишүүн “Надад шийдэл байна” сэдвээр эсээ бичиж төслийн багт ирүүлсэн гэнэ. “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцож буй хамтлагийн гишүүний нэрийг төслийн баг нууцалж байна.