
Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 5022 удаа холбогдсоноос, гэмт хэрэг, зөрчлийн 1337, зам тээврийн ослын 367 мэдээлэл бүртгэгдсэн байна. Дээрх хэргүүдийг шалгахад, гэмт хэргийн шинжтэй 38 үйлдэл илэрснийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж. Энэ сарын 3-ны өдөр хүний амь насыг хохироосон нэг, золгүй байдлаар амь насаа алдсан дөрөв, дээрмийн нэг, хулгайн гэмт хэрэг арав, танхайн гэмт хэрэг зургаа бүртгэгдсэн байна.