
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээс үзвэл хүүхдүүд энэ сарын гуравны өдөр буюу лхагва гарагийн орой 19.00 цагт гурилтай шөл, талх идсэн байна. Үүнээс хойш 10 минутаас нэг цагийн хооронд хордлогын шинж тэмдэг илэрч 103 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ. Эмч, ажилтнууд хүүхдүүдэд яаралтай эмчилгээ хийсний дүнд 58 хүүхдийн бие сайжирсан тул сургуулийн дотуур байранд тусгаарлан хяналтад аваад байна.