Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” олон
улсын
чуулган 12 дахь удаагаа болж байна. Жил бүр сүр дуулиантайгаар эхэлж,
хэвлэлүүдийн эхний нүүрэнд гардаг байсан. Монголыг тэжээж буй уул уурхайн салбарын хууль эрх зүйн
орчин, нүүрсний экспорт, төслүүдийн санхүүжилт, тэдгээр дэх Засгийн
газар, орон нутаг, иргэдийн оролцоо болон хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр
хэлэлцүүлэг өрнөдөг. Тэгвэл жил ирэх тусам “Discover Mongolia” гэх нэр улам аяархан сонсогдох боллоо. Өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд эхэлсэн уг чуулган монголчууд давамгайлсан цөөн хэдэн оролцогчидтой байна. Тэдгээрийн ихэнхи нь бизнесмен биш геологичид. Энд гадныхны толгой цөөхөн шоволзож байгааг бодоход хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох нь багассан бололтой. "Эдийн засаг хүндэрсэн тул" гэж тайлбарлаж байхад "монголчууд хоосорч, гадныхан санаархах юмгүй болсныг харуулж байна" гэх нэгэн ч чуулганы танхимд байна.
Б.Баяр
























































