АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг манай улсын сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж олгохоор боллоо. Энэ төсөл 2016 оны 7 сар хүртэлх 2 жилийн хугацаанд 29-р тусгай дунд сургууль,
189-р тусгай цэцэрлэг болон 4 аймагт хэрэгжих юм. Төслийн нийт санхүүжилт нь 294,114 ам.доллар байхаар төсөвлөжээ.Судалгаагаар 1,000 хүүхэд тутмын 2-3 нь сонсголгүй эсвэл сонсголын бэрхшээлтэй төрдөг юм байна. Гэтэл энэ хүүхдүүдийн эцэг эхчүүдийн 90 гаруй хувь хэвийн сонсголтой бөгөөд сонсголын бэрхшээлийн талаар ямар ч мэдлэггүй байдаг байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яаж харилцахыг мэдэхгүй тохиолдол зөндөө бий. Тиймээс ихэнх аав ээж нарт тусламж хэрэгтэй байдаг. Төрөлхийн сонсголгүй эсвэл сонсголын бэрхшээлтэй төрсөн хүүхдийг эрт оношилж эмчлэх нь хүүхдээ хэлтэй болгох, насанд нь таарсан харилцааны, танин мэдэхүйн, боловсролын болон сэтгэл зүйн хөгжлийг нь хангаж өгөхүйц арга туршлагатай байх нь гэр бүлийн гишүүдэд нь чухал байдаг юм (NAD.org).
Дээрх төсөл, бусад хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Мэдээллийн ажилтан Б.Ундрахтай bundrakh@usaid.gov хаягаар холбогдож авна уу.

























































Сэтгэгдэл (4)