“Улс төрд шинэ Манлайлагч” төслийн баг нийслэлийн Хан-Уул дүүрэгт ажиллалаа. 22-40 нас хүртэлх Монгол улсын иргэн бүр “Надад шийдэл байна” нэрийн дор эсээ бичиж оролцох эрхтэй энэхүү төслийн баг 21 аймаг болоод сумдаар явж амжилттай ажиллаад ирсэн билээ. Харин одоо нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж байна. Хан-Уул дүүргийн удирдлагууд болоод оршин суугчид шинийг эрэлхийлэгч залуу хүн бүрийн шинэ санал санаачлагыг дэмжиж хамтарч ажиллахаа мэдэгдлээ.