
Уг орон сууцны хорооллыг "S DEVELOPMENT” ХХК-ийн захиалгаар "Бо Бэ констракшн" гүйцэтгэж байсан аж. Мөн эх сурвалжууд тус барилга дээр ажиллаж байгаа ажилчид хөдөлмөр хамгааллын наад захын багаж хэрэгслээр хангагддаггүй бөгөөд тэдэнд зааварчилгаа өгөх хөдөлмөр хамгааллын инженер ч байдаггүй байсан гэдгийг хэлж байна.
Хэрэг гарах үед хохирогчид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажил хийн дүүжин шатаар явж байсан гэнэ. Гэтэл дүүжин шатны бэхэлгээ тасарч талийгаачид найман давхараас доош унажээ.
Тэдний хоёр нь газар дээрээ нас барсан бол, нэг нь ГССҮТ-д очсон ч бэртлээ даагаагүй байна.
Хохирогчдын нэг нь 23 настай О гэгч залуу байсан бол нөгөө хоёр нь оюутнууд байжээ.
Тодруулбал, амиа алдсан залуусын нэг нь Их засаг их сургуулийн 4-р курсын оюутан юм байна. Тэрбээр хичээл нь хожуу эхлэх байсан тул сургалтынхаа төлбөрт нэмэр болох хэдэн төгрөг олон зорилготойгоор уг барилга дээр ажиллаж байжээ. Эмнэлэгт хүргэгдээд нас барсан залуугийн хувьд гурван хөвгүүнтэй айлын бага нь юм байна. Түүний хувьд дээд давхараас унахдаа амьд мэнд байсан бөгөөд “ах руу минь яриад өгөөч” гээд утасных нь дугаарыг хүртэл өгч байжээ.
Гэвч эмч нар болоод хэрэг дээр ажиллаж байсан хүмүүс ар гэрт нь хожуу мэдэгдсэнээс тэрбээр бэртлээ дийлэхгүй ийн өөд болсон юм.
Харин захиалагч болоод захиалгаар орон сууц барьж байсан компанийн хувьд уг мэдээллийг хав дарж ажилчидддаа ч хэлээгүй байсныг эх сурвалжууд онцоллоо.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)